Гандангаас Өргөө хотыг тольдохуй
(UEMF09893_010). Энэ гэрэл зургийг Гандангийн доохон талаас, одоогийн Улаанбаатар хотын Самбуугийн гудамжнаас Чингисийн талбай тийш харж авжээ. Мамен Самбуугийн гудамжийг “Төв гудамж” гэдэг байсан. Тус гэрэл зурагт зүүн тийш харсан малын зах, захтай залгаа гудамжуудыг харуулсан ба ар талд нь Зүүн Хүрээ харагдаж байна.
Photo
Оскар Мамен