Баянзүрхэд ан хийсэн нь

(UEMF09893_076) 1913 оны 3-р сарын 12-нд Мамены агтчин Уртаа, Шелкунов хэмээх орос эр, Лувсан нар Баянзүрх рүү анд явжээ. Мамен анх 1892 онд долоон настайдаа өөрийн гэсэн буутай болж байсан бөгөөд ах, аав, Норвеги дахь найзуудтайгаа ан гөрөө хийж өссөн юм. Монголд байхдаа Мамен монгол, орос найзуудтайгаа ан ав хийх дуртай байлаа. Анд байнга явдаг газрын нэг нь Баянзүрх байжээ. Мамен өдрийн тэмдэглэлдээ хөдөө явсан тухайгаа “гайхалтай үзэсгэлэн төгөлдөр”, “онцгой сайхан” гэж бишрэн хайрлаж бичсэн байдаг. Илүү өндөрт гарах тусам “уулс онгон зэрлэг болж, байгаль дэлхий сүр жавхлангаа гайхуулна” гэж тэр бичжээ.

Photo

Оскар Мамен

Source file

7.uemf09893_076.jpg (1,104 x 833 px)  –  433.5 kB

Image usage

University of Oslo copyright