Лувсангийн гэр

(UEMF09893_193) Лувсангийн гэрийн тухайд Мамен бичсэн нь: “Миний орж үзэж байсан хамгийн сайхан сууцнуудын нэг. Зайтай, цэвэрхэн, гэрэл гэгээтэй, тавилга сэлт, олон янзын шашны эд зүйлс нь энэ том гэрт онцгой сайхан тохирсон. (…) Ханаа дагуулаад бараг тэр чигт нь алтан хээтэй улаан авдрууд эгнүүлсэн тавьсан. Гэрийн хойморт байх хамгийн гоё, арай өндөр авдар дээр нь шилэн нүүртэй, гоёмсог чимэглэлтэй хайрцаг дотор шар хадаг зүүсэн алтан бурхан бүхий бурхан тахил заларна. Энэ авдар дээр бас хэдэн хөх хадаг байх ба өмнө нь том мөнгөн зул асаажээ. Хэд хэдэн арай жижиг цөгцнүүдийг сүүгээр дүүргэж, зөөлөн амгалан төрх бүхий бурхны өмнө нямбайлан өрсөн байна.”

Photo

Оскар Мамен

Source file

9.-uemf09893_193.jpg (1,131 x 809 px)  –  1.1 MB

Image usage

University of Oslo copyright