Жүгдэрийн 1913 онд зурсан алдартай уран зурагтай холбоотой Мамены авсан гэрэл зургууд

Хэд хэдэн гудамж, барилгууд танил харагдаж байна. Жишээлбэл, (зүүн дээд талаас) Таоизмийн Гэсэр сүм, Чортанз, Хятадын гудамжны театр, Маймаачин гудамж (яг байршил нь тодорхойгүй) байна. Маймаачин руу орох гол үүд болох Өмнөд хаалга Лувсангийн гэрийн яг баруун талд харагдаж байна. Дор нь Лувсангийн хашаа хүрээний гадна тал байна. Дунд талд нь Мамены авсан Богд хан уулын зураг байна. Жүгдэрийн зурсан зураг дээрх ногооны талбайнууд уулын урд харагдана. Зүүн талд нь Маймаачин дахь Оросын цахилгаан мэдээний газрын дарга, Орос-Монголын хамтарсан цахилгааны мэдээний газрын албан хаагчид харагдаж байна. Зүүн гар талд нь мөн Маймаачинд болж буй Мамены хэлдгээр “гэм нүгэл шатаах ёслол” болж байна. Бүх гэрэл зургийг Оскар Мамен авсан. Жүгдэрийн 1913 онд зурсан Өргөө хотын зургийг хэвлэн нийтлэх боломж олгосон Богд Хааны Ордон Музейн хамт олонд талархал илэрхийлье.

Photo

Жүгдэр/Оскар Мамен

Source file

2.maimaa.jpg (1,200 x 774 px)  –  697.5 kB

Image usage

University of Oslo copyright