Орос хороолол, Консулын дэнж.

Оросын шуудангийн газар зүүн дээд талд харагдаж байна (нарийвчилсан байршил нь мэдэгдээгүй. Мамен шуудангийн газрыг консулын газрын хойно байрлуулжээ). Рустад 1911 буюу 1912 онд энд зураг авсан бөгөөд тайлбар дээр нь “В.В.Бурдоковский, Оросын эзэнт гүрний шуудангийн салбарын эрхлэгч” гэж бичжээ. Оросын консулын газар болон Өргөө хотод байсан цорын ганц Христийн сүм дээд талд харагдах ба баруун талд нь Оросын уул уурхайн компани “Монголор”-ын барилга байна. Мамены найз Запарин “Монголор”-ын арын хүрээний байшингуудын нэгэнд нь амьдран суудаг байсан. Тэр охин болон зээтэйгээ гэрэл зураг ялгаж буй нь харагдаж байна. Запарин 7-р сарын 18-нд эхнэр хүүхдийн хамт Өргөө хотоос явжээ. Мамен орос худалдаачин Прокины байшинг консулын газар, “Монголор” хоёрын голд байрлуулжээ. Энэ нь шар цэгээр тэмдэглэснээс үзэхэд Жүгдэрийн зурагт байсан хоёр давхар байшингуудын нэг бололтой.

Photo

Жүгдэр/Оскар Мамен

Source file

8.russian.jpg (1,200 x 852 px)  –  805.3 kB

Image usage

University of Oslo copyright