Цаа буга унах хэрэгсэл
(UEMf09952_415) Өвөр Монголын Хайлаарт байсан Оскар Мамен, түүний хоёр дахь эхнэр Этел Линдгрен нар 1929, 1931, 1932 онд эвенки цаатнуудыг судлахаар Аргун голыг даган хойд зүгт гурван удаа аялал хийжээ. 1933 онд тэд Норвегид эргэж ирээд Ослогийн Соёлын Түүхийн Музейд 75 эд өлгийн зүйл худалдаж, хандивласан. Мамены амьдралын энэ үеийг харуулсан 18000 гэрэл зураг Кэмбрижийн Археологи, Антропологийн Музейд хадгалагдаж байна. Кино хальснууд болон эд зүйлс нь Ослод байгаа. 1937 онд Мамен ахиад 287 эд зүйл Өвөр Монголд цуглуулснаа 1938, 1939 онд Соёлын Түүхийн Музейд өгжээ. Мамены эд зүйлсийн бүрэн цуглуулгыг эндээс үзнэ үү.
Photo
Эрик Иргенс Йонсен