English version of this page

Мамены түүвэр

Оскар Мамен 1911 онд анх удаа Монгол улсад ирж, Өргөө хотод (өнөөгийн Улаанбаатар) төр засаг өөрчлөгдөхийг амжиж харж, гэрэл зургийн хальсанд буулгасан юм. Манж Чин улс задран унаж, Монгол улс тусгаар тогтнолоо зарлахыг нүдээр үзсэн Мамен Монгол улс, монголчуудын талаар 1700 гаруй гэрэл зураг, мөн 130 орчим эд зүйлсийг хойч үедээ үлдээжээ.

8-р Богд Жавзандамба Хутагтыг 1911

8-р Богд Жавзандамба Хутагтыг 1911 оны 12-р сарын 29-нд хаан ширээнд залсан нь. Энэ нь Мамены цуглуулгад байдаг хаан ширээнд залах ёслолыг харуулсан дөрвөн гэрэл зургийн нэг юм. Өмнө нь хаан сууринд залах ёслолын талаар гэрэл зураг гэж байсангүй. Гэрэл зургийг авсан: Альфред Рустад. Тодорхойгүй цаг үед Мамен дахин зургийн хальсанд буулгажээ.

Монгол улсын тусгаар тогтнол, 1911

1691 оноос өнөөгийн Монгол улсын газар нутаг Чин улсын хэсэг байв. Чин улс 220 жилийн турш ар, өвөр Монголыг захирч, монголчуудыг хошуунд хуваан, Төвдийн Буддын шашныг дэлгэрүүлж байлаа. 1900-аад оноос эхлэн Чин улсын баримтлах бодлого аажмаар колонийн чиг хандлага руу түлхүү шилжсэн. Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн улмаар өсөн нэмэгдэж, монголчууд тусгаар тогтносон улс болохыг эрмэлзэх болов.

1911 оны зунжин Монголын элч төлөөлөгч Орос улсаас тусгаар тогтнолыг нь дэмжихийг хүсэж Санкт-Петербург руу зорчжээ. Орос улс эдийн засаг, цэргийн тусламж дэмжлэг үзүүлэхээр амлав. Мөн оны 10-р сард Чин улс задран унахад Монголын талаас Санкт-Петербург явсан төлөөлөгчдийн нэг Хайсан гүн Оросын дипломатч Котвич руу ийн захидал илгээжээ: “Дотор газар үймээн самуун гарсан нь Монгол улсад завшаан олгов. Их үйлийн төлөө бид энэ завшааныг ашиглах болно.”

Гэвч 1911 оны 10-р сард Оскар Мамен Монголд ирэхэд Чин улс Монголыг захирсан хэвээр байв. Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхөн Чин улсыг түлхэн унагах төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан юм. Маменыг ирсээс хойш сар орчмын дараа 1911 оны 12-р сарын 1-нд Монгол улс тусгаар тогтносон талаарх зарлалын хуудсууд хотоор нэг таржээ. Удалгүй Монгол улсын анхны засгийн газар таван яамтай байгуулагдаж, төрийн шинэ далбаа, сүлд дуулал, мөн монгол билгийн тооллын цаг тооны бичигтэй болов. Оны эцсээр Мамен 8-р Богд Жавзандамба Хутагтыг хаан ширээнд залах ёслолыг нүдээр үзэв. Жавзандамба Хутагтыг “Олноо өргөгдсөн Богд хаан” хэмээх болсон нь Богд хаан шинэ тулгар улсын улс төр, шашны тэргүүн болсныг илтгэнэ.

fall

Богд хаант Монгол улс

Удаах он жилүүдэд Мамен шинээр тохинуулсан улсын улс төрийн үйл явдал, хөгжлийг тэмдэглэн буулгажээ. Тэрбээр дэлгэрэнгүй өдрийн тэмдэглэл хөтөлж, олон захидал, бичвэр бичиж, хэдэн зуун гэрэл зураг авсан юм. Мамены хувьд монголчууд хэдийгээр зөвхөн Орос, Төвд л хүлээн зөвшөөрсөн ч өөрсдийн тусгаар тогтнолыг ихэд өрнүүн, итгэл найдвар дүүрэн тэмдэглэсэн ажээ. Шинээр хууль журам тогтоож, боловсролын байгууллагууд байгуулагдав. Сонинууд бий болж, эрдэмтэн мэргэдийг үндэстнийхээ түүхийг бичих ажилд авжээ.

Хүмүүс олон нийтийг хамарсан томоохон баяр ёслолууд, зан үйлд оролцохоор цугларах болов. Богд хаан тулгар төрийн гол бэлгэ тэмдгийн хувиар ихэвчлэн иймэрхүү арга хэмжээний төвд байна. Бүхий л монголчуудыг нэгтгэх даяар Монголын улс төрийн хөдөлгөөн хөгжин цэцэглэв. Барга, өвөр монголчууд Монгол улсад нэгдэнэ хэмээн найдаж байлаа. 1912 оны турш монголчууд Монголын шинэ армид элсэж, хүчээ өргөхөөр газар бүхнээс морио унан давхиж ирцгээв. Цэргүүдийг Оросоос цэргийн зэвсэг хэрэгсэлтэй цуг ирсэн цэргийн сургагчид сургана. Монголын цэргүүд 1913 онд таван замын тулаанд оролцсон нь Хятад, Оростой хэлэлцээ хийхэд хүргэж, эцэст нь 1915 онд Хиагтын гурван улсын гэрээ байгуулагдсан.

autonomy

Шашны амьдрал

1910-аад онд үндэсний тусгаар тогтнолоо олсон явдлыг тэмдэглэхэд Төвдийн Буддын шашны зан үйлүүд салшгүй чухал хэсэг болж байв. Шашны баяр ёслолд голдуу улс төрийн тал байх бөгөөд Богд хааныг шашин төрийг хослуулан баригч хэмээн шүтнэ. Тухайлбал цагаан сарын баярын үеэр Өвлийн ордноос Шар ордон руу хаан сууринд залах ёслолынхтой төсөөтэй ёслолын цуваа явсан талаар Мамен дүрслэн бичжээ. Бөхийн барилдаан, Буддын шашны бүжгийг багтаасан цам зэрэг бусад баяр ёслолын үед Богд хаан гол зочин, үзэгч болон залардаг байв.

religion

Хөргүүд

“Тансаг чамин хэв маяг, өнгөлөг нүүр будгаараа Монголын умард зүгийн бүсгүйчүүдийг гүйцэх хэн ч үгүй. Анх ийм монгол бүсгүйтэй санамсаргүй нүүр тулмагцаа нүд бүлтрэх шахаж билээ. Яг л үлгэрийн гүнж өмнө минь амилаад ирэв үү гэлтэй.” Мамен нэгэн баяр ёслолд оролцохоор гоёж гоодсон монгол эмэгтэйг харсан тухайгаа ийн бичиж үлдээжээ. Өргөө хотод Оскар Мамен язгууртан эр Лувсан, түүний гэргий Алтангэрэл нартай танилцжээ. Лувсан Өргөө хотын өмнө талд Маменыг эд бараатай нь хамт өлхөн агуулах том хүрээнд амьдардаг байв. Мамен Лувсан хоёр дотно нөхөд бололцов. Тэд хоёул гадаа хөдөө явах, ан гөрөө хийх дуртай, адуу мал, буу зэвсэгт дур бахтай байжээ. Мамен хожим нь Лувсангийн талаар ийн бичсэн: “Түүний нэрийг Лувсанжанцан гэнэ. Энэ нэр надад их танил дотно болжээ. Тэр үед би энэ хүнтэй ийм дотно анд нөхөр болох юм санаанд ч байсангүй. Лувсанг зэрэг нэмсээр хамгийн өндөр цол хэргэмтэй болж, тэгсэн ч өнөө л сайхан сэтгэлтэй Лувсан хэвээрээ байхыг үзнэ гэж би төсөөлөөгүй.” Лувсангийн гэрт Рустад Мамен нар Лувсангийн төрөл садангуудын зургийг даржээ. Тэд бол Чингисийн алтан ургийн шууд удам, Лувсангийн гуч охин түүхийн шинжлэх ухааны доктор Н. Ариунгуагийн хэлснээр Чингис хааны отгон хүү Тулуйн удам юм.

portraits

Өргөө хотын архитектур ба газрын төрх байдал

Mamen's photographs document several old buildings in Ulaanbaatar. Material and Мамены гэрэл зургуудад Улаанбаатарын хэд хэдэн хуучны барилга үлдэж хоцоржээ. 1921-1990 оны социализмын их бүтээн байгуулалт, 1990 оны ардчиллаас хойшхи хурдацтай хотжилт Улаанбаатар хотыг Мамены байсан үеэс танигдахын аргагүй эрс өөрчилсөн юм. Мамены гэрэл зурагт хуучин сүмүүд, орднууд, Оросын консул зэрэг хорооллууд, шуудангийн газар, “Монголор” алтны уурхайн албан газар, төв захууд, янз бүрийн гудамжууд болон Улаанбаатарын хуучны барилга байшингууд харагдана.

maimaa

Мамены хувьд “Эх байгаль” гэдэг нэг ёсны шашин нь байжээ. Монгол улс Маменыг ан гөрөө хийх, хээр хөдөө явах хязгааргүй боломжоор хангаж өгөв. Тэр хотын эргэн тойронд үй олон ан амьтдын сүрэг байсныг дүрслэн бичсэн байдаг. Заримдаа бүр гэрээсээ гаралгүй ан хийдэг байжээ! Мамен ууланд чоно, тарвага, бор гөрөөс, зэрлэг бодон, галуу, сойр, ятуу, хараалж, цацагт хяруул, зээр, нугас агнадаг байв. Өргөө хот дахь гэрээсээ холгүй явахад л тул загас дүүрэн Туул гол байна. Мамен монгол нөхөдтэйгөө ан гөрөө хийх тун ч дуртай байжээ. Лувсан Маменыг анд явах, хээр хөдөө явахад нь бараг дандаа цуг явна. Монгол орны газар нутаг Маменд гайхалтай үзэмж төгс санагддаг байв. Байгалийг шашин мэт шүтдэг түүнд үнэхээр шүтээн нь болохуйц газар орон байлаа.

landscape

Цуглуулга бүрдсэн нь

Мамен Өргөө хотод 1915 он хүртэл байсан. 1915-1927 онд тэр анхны эхнэр Карен Оули Хансен, хоёр хүү Оскар Жуниор болон Одд нартай Өргөө хотод болон Хятадын Тьянжинд амьдарч байсан. 1927 онд Карен Оскар, Одд хоёр хүүгээ аваад Маменыг орхив. 1928 онд Мамен удаах эхнэр Кэмбрижийн антропологич Этел Линдгрений хамт Өвөр Монголд эвенки цаатнуудыг судлах хэд хэдэн хээрийн аялалд явжээ. Тэд гэрлэж Жон Линдгрен хэмээх ганц хүүтэй болсон. Хоёр дахь гэрлэлт нь мөн дуусгавар болоход Мамен Норвеги руугаа буцжээ. Мамены Линдгрентэй өнгөрүүлсэн он жилүүдийн цуглуулга, цоморлигуудыг Англи дахь Кэмбрижийн Археологи, Антропологийн Музейд хадгалж хамгаалж байна.

Мамен хоёр дахь удаа гэр бүл цуцлуулсны дараа Монголд өнгөрүүлсэн эхний жилүүдийнхээ тухай “Зүүнш зорчсон нь” хэмээх ном бичсэн (2022 онд Улаанбаатарт хэвлэгдсэн (Монгол хэл дээрх хэвлэл) бөгөөд 2025 онд цахим хувилбар нь нийтлэгдсэн (Англи хэл дээрх хэвлэл). Мамен 1937 онд Өвөр Монголд угсаатны судлалын эд зүйлс цуглуулагч болж эргэн иржээ. Тэгээд энэ удаагийнхаа аяллын тухай “Дорно зүгт ахин нэг жил” хэмээх хоёр дахь номоо бичжээ (2024 онд англи хэлээр хэвлэгдсэн).1938 онд Мамен Азиас явж, Танзанид ан авын зохицуулагчаар ажиллахаар суурьшсан. Анхны эхнэр Карен нь Оскар Жуниор хүүтэйгээ түүнтэй хамт явж, тэд ахин гэрлэв. Мамен үлдсэн амьдралаа Африкт гэр бүл, гурван ачтайгаа өнгөрүүлжээ. Эдгээр он жилүүдээс Мамены бичиж авсан 88 мм-ийн хэдэн цагийн бичлэгийн хэд хэдэн кино хальс үлдсэн байна. Тэр Дэлхийн 2-р дайны үед Британийн цэргийн албанд элсэж цэрэг болон Хятад руу буцаж явсан удаатай. Оскар Мамен 1955 онд Дар эс Салаамд машины ослоод өөд болсон. 2017 онд Мамены Норвеги дахь ач нар Мамены цуглуулгыг Үндэсний Түүхийн Музейд судалгааны зориулалтаар хандивлажээ. 7620 хар хальсыг цахимжуулсан.

making

Мамены цуглуулгыг судлах нь

urga Ulaanbaatar
2024 онд Өргөө/Улаанбаатар хотод Мамен, Лувсан нарын гэр байсан газарт очсон нь. Зүүн гар талаас: Мариа Картвейт, Тор Мамен, Тоне Мамен, Кьерсти Зурке, Бьёрн Зурке, О.Батсайхан

2019 онд антропологич Мариа Картвейт Мамены гэрэл зургуудыг Монгол улсад буцаах докторын судалгааны ажлаа эхлүүлсэн. Таван жилийн турш Мариа Картвейт Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, МУИС-ын Ж.Эрдэнэбат, Ж.Лхагвадэмчиг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн О.Батсайхан, Монголын Уран Зургийн Галлерейн А.Болормаа, Н.Отгонбат нартай хамтран ажилласан. Энэхүү төслийн үр дүнд ном, нийтлэлүүд хэвлэгдэж, бага хурлууд, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд зохион байгуулагдлаа.

doctoral

Өнөөгийн Улаанбаатарыг Европчууд болон Оросын аялагчид “Өргөө” гэх нэрээр нь мэддэг байв. Улаанбаатар хотыг Монголд бол 1706-1911 онд Их Хүрээ гэж нэрлэдэг байсан бөгөөд улмаар Нийслэл Хүрээ гэх болсон. 1924 онд хот Улаанбаатар гэх нэртэй болсон түүхтэй. Уг цахим хуудсанд Мамены нэрлэж заншсанаар Нийслэл Хүрээг Өргөө хэмээх болно.

Талархал

Энэ бичвэрийг Мариа Картвейтийн “Алс хязгаарыг давсан зураглал: Оскар Мамены 1911-1913 онд авсан гэрэл зургууд, Монгол улсад тархсан талаарх антропологийн судалгаа” докторын судалгааны ажил дээр үндэслэн бэлтгэв. Ослогийн Их сургууль, 2025 он. Судалгааны ажлын хувийг үзэхийг хүсвэл хүсэлт илгээнэ үү.

Лувсан, Мамен болон Линдгрен нарын гэр бүлүүд, ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхийлөгч асан Х.Баттулга, элчин сайд Т. Жанабазар, С.Чулуун, О.Батсайхан, Тогтохбаярын Хонгорзул, Ж.Лхагвадэмчиг, Ж.Эрдэнэбат, А.Болормаа, Н.Отгонбат, Ж.Урангуа, Жоселин Даддинг, Юки Конагаяа, Мицүко Ватанабэ, Сью Бёрн болон Олон Улсын Монгол Судлалын Холбоонд талархал илэрхийлье.

Мамены цуглуулгын эх сурвалжууд

Av Maria Kartveit
Publisert 8. des. 2025 13:35 - Sist endra 10. des. 2025 13:20